Saturday, April 16, 2011

Дуучин Дашка кино урлагт хүч сорьлоо


Та бидний дуучин гэдгээр нь сайн мэдэх МУГЖ Дашдондог кино урлагт хүч үзэж байгаа бөгөөд түүний тоглосон “Хүний хүүхэд” кино тун удахгүй кинотеатруудаар нээлтээ хийх гэж байгаа юм байна. Уг киног “St студи, “Nature sound  студи хамтран бүтээсэн ажээ. Дуучин Дашкагийн тоглосон уг кино нь эр хүний ёс жудаг, сэтгэлийн хатыг харуулсан, шинэлэг уран бүтээл болсон гэж кино шүүмж судлаачид үзэж байгаа юм байна. Удахгүй нээлтээ хийх уг киноноос дуучин Дашкаг хэрхэн жүжиглэхийг харах л үлдлээ.